iOS 7 дээр баттери хэмнэх

Friday, November 29, 2013

Та утсаа iOS 7 болготол таны утасны баттериг хэтэрхий хурдан дуусгаад байна уу? Тэгвэл дараахи зааварыг даган баттери хэмнэлтээ сайжруулаарай.Ингээд доор би хэрхэн iOS 7 дээр баттери хэмнэхтухай 8 алхамыг оруулж байна.Танд хэрэг болно гэж бодож байна.
1.Location Services унтраах
Баттеригаа хэмнэх хамгийн эхний арга бол Location Services-ээ унтраах юм.Зарим апп-уулын хувьд Location Services-ээ асаалттай байлгах нь ямар ч хэрэгцээгүй юм.Гэхдээ зарим Instagram, Yelp, Maps зэрэг аппуудад хэрэгтэй тул хэрэггүй аппуудын Location Services-ийг унтраасан нь дээр юм. Location Services нь баттери идэхэд их нөлөө үзүүлдэг байна.Унтраахын тулд Settings -> Privacy -> Location Services дарааллаар орж өөрийн хэрэггүй аппуудын Location Services-ийг унтрааж болно.



Хэрэв та илүү их баттери унтраахыг хүсэж  байвал Location Services-ийг бүхлээр нь унтрааж болох юм.
2.GPS хэрэглэдэг бусад System Services-уудыг унтраахХэрэв та Location Services-ээс хэрэггүй аппуудынхаа Location Services-ийг унтраасан бол одоо энэ алхамыг хийнэ үү.Дахин Settings -> Privacy -> Location Services дараалалаар орж доош гүйлгэн System Services-руу орно уу.

Одоо доорхи зураг шиг янзална уу.

3.Parallax Effect-ийг унтраах
iOS 7 дээр шинээр нэмэгдсэн зүйл бол Parallax Effect юм.Энэ нь маш гоёмсог боловч баттери их иддэг тул энэ таньд хэрэгтэй гэж үү? Хэрэв хэрэггүй бол Settings -> General -> Accessibility -> Reduce Motion ийшээ орон "ON" болгоно уу. Ингэснээр таны баттери илүү хэмнэгдэх юм.



4.Airdrop-оо асаалтай бүү орхиAirDrop нь таньд iDevice-уудын хооронд файл солилцох боломж олгож байгааг та бүхэн мэдэж байгаа байх.Тэгвэл энэ маань мөн л баттери их иддэг байна.Учир нь AirDrop нь Wifi болон Bluetooth зэрэг асаан хэрэглэдэг тул та хэрэглээгүй үедээ унтрааж байвал баттеринд тань илүү хэмнэлттэй юм.


Хэрэв та AirDrop-оо хэрэглэж дууссан бол байнга унтрааж байхаа санаарай.Энэ нь таны баттериг хэмнэх болно шүү.
5.Хэрэггүй үедээ Wifi болон Bluetooth-ээ унтрааж байХэрэв та AirDrop-оо унтраасан бол хэрэггүй үедээ Wifi болон Bluetooth-ээ унтрааж байгаарай. Энэ нь таны утасны баттериг их иддэгийг та мэдэх байх.

6.Яг одоо ажилуулж буй апп-уудаа гарагДараагийн баттери иддэг зүйл бол ажиллаж буй аппууд юм.Та ямар нэгэн апп оруулсны дараа өөр юм руу орох гэж Home Button-оо даран гардаг.Тэгэхэд таны гаргасан апп нууцаар ажиллаж байдаг. Энэ нь таны утасны батериг иддэг байна.Тиймээс хэрэггүй аппуудаа байнга гаргаж байгаарай.Ажиллаж буй апп гаргахын тулд Home Button дээрээ 2 удаа хурдан даран App Switcher-руу орон гаргах апп дээрээ даран дээш гүйлгэхэд гарах юм.
7.Dynamic Wallpaper бүү хэрэглэж байiOS 7 дээр шинээр нэмэгдсэн зүйлсийн нэг болох Dynamic Wallpaper нь баттериг их иддэг байна.Эдгээр нь хөдөлгөөнт тул маш гоёмсог харагддаг гэвч энэ нь баттериг их иддэг тул хичнээн гоё харагдсан ч хэрэглэх хэрггүй гэж зөвлөж байна.

8.Notification Center-ээ унтраахХэрэв та ямар нэгэн апп-ын мэдээлэл авахыг хүсэхгүй бол Notification Center таньд ямар хэрэгтэй гэж.Notification Center-ийг нээх болгонд таны баттериг иддэг тул үүнийг унтраасан нь дээр байх.Тиймээс Settings -> Notification Center ийшээ орон
бүх зүйлсийг нь унтраахад болно.
Баттери хэмнэх дахин хэдэн арга :
Хэрэв таньд нэмж зүйлхэрэгтэй бол доорхи зааварыг дагана уу :

Siri-ээ унтраа.Siri нь баттериг их хэмжээгээр иддэг тул таньд хэрэггүй бол унтрааж байна уу.
Settings-> General -> Siri. Дараах дарааллаар орж унтраана уу.
Cellular Data-аа унтраа.
Хэрэггүй үедээ унтрааж байхад илүүдэхгүй
Brightness-ээ багасга.
 Brightness бол баттерииддэг зүйлсийн нэг тул багасгаж байвал баттеринд тань хэмнэлттэй.

No comments:

Post a Comment

 

Tweets

My Blogger TricksAll Blogger TricksTechtunes