Биологийн хагас дамжуулагчаар ухаалаг утасаа 30 секундэд цэнэглэх боломжтой.

Monday, April 21, 2014

Microsoft-с жил бүр зохион байгуулдаг Think Next Conference 2014 зөвлөгөөнд Нанотехнологийн салбарын эрдэмтэд, Tel Aviv Их сургууль StoreDot хамтран ухаалаг утасыг асар хурдан цэнэглэх технологийг танилцууллаа.


Тусгай цэнэглэгч нь ухаалаг утасыг 30 орчим секундэд бүрэн цэнэглэнэ. Үзүүлэнгийн хөгжүүлэгчид нь технологынхоо ажиллах чадварыг Samsung Galaxy S3 дээр жишээ болгон үзүүлжээ.



Энэхүү цэнэглэгч нь энгийн цэнэглэгчээс 2 дахин их өртөгтэй бөгөөд 2016 оны сүүлчээр худалдаанд гарах сурагтай.

Мөн энэхүү технологи нь зөвхөн ухаалаг утас гэлтгүй таблет болон нөүтбүүк зэргийг цэнэглэх боломжтой хэмээн таамаглагдаж байгаа ажээ.

No comments:

Post a Comment

 

Tweets

My Blogger TricksAll Blogger TricksTechtunes